Дарь-Эхээс Хайлаастын уулзвар хүртэлх автозам ачаалалтай байна

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 28

Их тойруу, Дарь-Эхийн уулзвараас “Сод Монгол” ШТС хүртэл Дарь-Эхийн гудамжны 3,3км авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд 1 дүгээр ээлжинд Дарь-Эхийн уулзвараас Хуучин эцсийн автобусны буудал хүртэлх авто замыг 2020 оны 07 дугаар сарын 27-ны 22:00 цагаас 08 дугаар сарын 10-ны 08:00 цаг хүртэл бүрэн хааж ус зайлуулах шугам, хоолойн шинэчлэлтийн ажил хийгдэж байна.

 

  • Уг замыг хөдөлгөөн бүрэн хаагдсантай холбоотойгоор
  • Зуслангийн зам,
  • 7 буудлаас 32-ын тойрог,
  • Хайлаастын зам,
  • Дарь-Эхээс Хайлаастын уулзварын чиглэлийн автозамууд ачаалал ихтэй, хөдөлгөөн удаашралтай байна.

 

Иймд жолооч та бүхэн хөдөлгөөнд соёлтой, дураараа биш дүрмээрээ оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
далай(124.158.120.30) 2020 оны 07 сарын 28

сэлбэ голын баруун эргийн даланг хусаж сайжруулбал нэг хэсэг нь түүгээр явах боломжтой байна

0  |  0
Top