Маргааш хөл бөмбөгийн зуны сургалт Нарлаг, Жавхлан зуслангуудад эхэлнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 17

Нарлаг, Жавхлант зуслангуудад хөл бөмбөгийн зуны сургалтын нээлтийн ажиллагаа маргааш өдөр 13 цагт болох юм байна. Энэхүү сургалтыг зохион байгуулахын тулд хоёр зуслантай тус тусад нь гурвалсан гэрээ байгуулжээ. Эхний хоёр ээлжийн сургалтанд очсон хөл бөмбөг сонирхогчдод хөнгөлөлт үзүүлж дараагийн ээлжнээс хуучин үнээрээ үйлчлэх аж. Мөн хөл бөмбөгийн холбооноос арван хувийн хөнгөлөлт үзүүлж байгаа бөгөөд Нарлаг зусланд очиж сургалтанд хамрагдсанаар хоол унд, цагаан идээгээр хангах юм байна.

Д.Яруу

Zindaa.mn Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top