“Ковид-19”-ийн халдвартай тэмцэхэд нохойг ашиглана

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 18

Дубайн эрх баригчид коронавирусний халдварт өвчинтэй тэмцэхэд нохойг анх удаа ашиглажээ. Тэд нисэх онгоцны буудалд коронавирусний халдвартай зорчигчдыг нохдоор шиншүүлсэн бөгөөд туршилтын явцад тэдний үнэрлэх нарийвчлал 92 хувьтай байжээ.

Нохойны үнэрлэх мэдрэхүй нь хүний чадвараас хэд дахин илүү өндөр хөгжсөн байдаг учир түүний энэ чадварыг голдуу тэсрэх бөмбөг, мансууруулах бодисыг илрүүлэхэд ашигладаг. Нохойг коронавирусний халдварыг илрүүлэхэд ашиглах нь нарийн төвөгтэй бөгөөд урт хугацааны ажил аж. Үүний тулд лаборатори, тусгай тоног төхөөрөмжөөс гадна халдвар авсан хүний хөлс шаардлагатай гэнэ. Дубай хотын нисэх онгоцны буудал нь өнгөрсөн сард жуулчдад зориулсан үйл ажиллагаагаа сэргээсэн юм.

 

Top