Кикбоксын УАШТ эхэллээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 17

"Мишээл Экспо" төвд кикбоксын улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэллээ.Тэмцээнийг  ес дэх жилдээ зохион байгуулж байна. Засгийн газар, Биеийн тамир спортын хороо, Монголын Кикбоксын холбоо хамтран зохион байгуулсан нь өмнөх жилүүдийнхээс онцлог, өргөн хүрээг хамарч байна. Энэ удаагийн тэмцээнд 20 гаруй байгууллагын 200 гаруй тамирчид, Сүхбаатар, Дархан-Уул, Баянхонгор, Баян-Өлгий зэрэг хөдөө орон нутгийн шилдэг тамирчид 152 медалийн төлөө өрсөлдөх юм.

Өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид, эрэгтэй, эмэгтэй гэсэн ангилалтай бөгөөд өчигдөр залуучуудын тэмцээнээр эхэллээ. Тэмцээний ялагчид 2013 онд БНСУ-ын Инчон хотноо зохиогдох Азийн тэнхимийн тулааны аварга шалгаруулах, мөн энэ оны есдүгээр сард ОХУ-ын Анарка хотноо зохиогдох тэмцээнд тус тус оролцох юм байна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top