Коронавирусний халдвар авсан хүний тоо 24 саяд хүрлээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 27

Дэлхий дахинд коронавирусний халдвар авсан хүний тоо 24 саяд хүрлээ гэж АНУ-ын Жонс Хопкинсын их сургууль мэдээлжээ.

Халдварт КОВИД-19 өвчнөөр нийт 24 032 128 хүн өвчлөөд байна. Тус их сургуулийн мэдээллээр, халдварын улмаас 822 480 хүн нас барсан бол өнгөрсөн хугацаанд нийт 15 629 291 өвчтөн эдгэрээд байна.

АНУ-д 5 820 113 /нас баралт 179 657/, Бразилд 3 669 995 /нас баралт 116 580/, Энэтхэгт 3 232 474 /нас баралт 59449/, ОХУ-д 968 297 /нас баралт 16 638/, Өмнөд Африкт 615 701 /нас баралт 13502/ тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top