КОВИД-19 | Хятадад 27 тохиолдол бүртгэгджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 27

Хятад улсад хоногт коронавирусний халдварын 27 тохиолдол бүртгэгджээ. Эдгээр тохиолдлын найм нь идэвхтэй тохиолдол бол 19 нь шинж тэмдэггүйгээр илэрсэн байна.

БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах улсын хорооноос мэдээлснээр шинэ тохиолдлууд Сычуань, Хубэй муж болон Шанхайд бүртгэгдсэн байна.

Урд хөршид өнгөрсөн 24 цагийн хугацаанд COVID-19-ийн зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй аж.

Бээжин хотын эмнэлэгт коронавирусний халдвартай өвчтөн үлдээгүй талаар өмнө нь мэдээлсэн билээ.

Дэлхий дахинд коронавирусний халдвараар 24.011.502 хүн өвчилж, АНУ 5.825.039 тохиолдолтойгоор дэлхийд нэгт, Бразил 3.717.156 тохиолдолтойгоор хоёрт, Энэтхэг 3.234.474 тохиолдолтойгоор гуравт, ОХУ 970.865 тохиолдолтойгоор дөрөвт бичигдэж байна.

 

Top