КОВИД-19 | Бразилд хоногт 47 мянган тохиолдол бүртгэгдлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 27

Бразил улсад хоногт коронавирусний 47.161 тохиолдол бүртгэгджээ. Ийнхүү тус улсад нийт халдварын тоо 3.7 сая давсан талаар Эрүүл мэндийн яамнаас нь мэдэгдсэн байна.

Бразилд эдгэрсэн хүний тоо 2.908.848 болжээ. Тус улсад хоногт 1085 хүн COVID-19-ийн халдвараар нас барсан байна. Нийт зөөвөрлөгдсөн халдвар 117.665 болжээ.

Бразилын зарим муж Оросоос вакцин хүссэн бөгөөд тус улс ОХУ-ын коронавирусний эсрэг вакцин «Спутник V»-гийн Латин Америкийн бүс дэх үйлдвэрлэгч төв болж магадгүй талаар Бразилд Оросоос суугаа Элчин сайд мэдэгджээ.

Оросын вакциныг ДЭМБ судалгаа муутай, вакцины талаар эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлээгүй гэж шүүмжилсэн ч сөрөг нөлөө багатайг туршилт харуулсаар байгаа аж.

 

 

Top