Дэлхий даяар амны хаалтны хэрэглээг өргөжүүлж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 28

Дэлхийн улс орнууд коронавирусний халдвараас хамгаалахад тухайн бүс нутагт тохирсон өвөрмөц арга хэмжээг авсаар байна. Улс орнууд харилцан бие биенээсээ суралцаж, иргэн бүр мэдлэгтэй байх шаардлагатайг ДЭМБ сануулжээ.

Европын орнуудад амны хаалтны хэрэглээг улам өргөжүүлж байгаа нь цар тахлаас сэргийлэх үр дүнтэй арга хэмжээ болж байгаа аж. Парист л гэхэд амны хаалт хэрэглээгүй бол арга хэмжээ авах хууль эрхзүйн орчныг бүрдүүлжээ. Испанид зургаан наснаас дээш бүх хүүхдүүд зайлшгүй амны хаалт зүүх ёстой гэсэн журмыг гарган ажиллаж байна.

Тэгвэл АНУ-д спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгчийн талаар анхааруулга гаргажээ. Учир нь гар халдваргүйжүүлэгчийг хүүхдийн хоолны уут, цэвэр ус, жүүсний сав зэрэгт савлаж, жимс, шоколадны үнэр, амт оруулсан нь хүүхдүүд андуурч хэрэглэн хордох, амь насаа алдах эрсдэлд хүрч байгааг анхааруулжээ.

 

Top