КОВИД-19 | Энэтхэгт хоногт 77 мянган тохиолдол бүртгэгджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 28

Энэтхэг улс коронвирусний халдварын тоогоороо АНУ, Бразилын дараа дэлхийд гуравдугаарт бичигдэж байгаа билээ. Тус улсад нийт халдварын тоо 3.4 саяд хүрэхэд тун ойртжээ.

Энэтхэгт коронавирусний халдварын нийт тоо өнөөдрийн /2020.08.28/ байдлаар 3.387.500 болсон бол 61.529 хүн нас барсан байна.

Тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр хоногт 77.266 шинэ тохиолдол бүртгэгджээ. Эдгэрсэн хүмүүсийн нийт тоо 2.6 сая болсон байна.

Халдварын тоогоороо дэлхийд тэргүүлж байгаа АНУ-д 5.8 сая гаруй хүн коронавирусний халдвараар өвчилсөн бол Бразил 3.7 сая тохиолдолтойгоор хоёрт бичигдсэн хэвээр байна.

 

Top