КОВИД-19 | Бразилд хоногт 45 мянган тохиолдол бүртгэгджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 01

Бразилд хоногт коронавирусний халдварын 45.961 тохиолдол бүртгэгджээ. Тус улсад нийт халдварын тоо 3.908.272 болсон бөгөөд 3.097.734 хүн эдгэрсэн байна.

Бразилд хоногт 553 хүн “COVID-19”-ийн улмаас нас баржээ. Тус улсад зөөвөрлөгдсөн тохиолдлын тоо 121.381 болсон байна.

Бразил улс Оросын коронавирусний вакцин болох «Спутник V»-гийн үйлдвэрлэлийн Латин Америкийн бүс дэх төв болж магадгүй гэнэ.

Коронавирусний халдварын тархалт сэрүүний улирал, томууны дэгдэлтийн үеэр эрс нэмэгдэж магадгүй байгаа учир олон оронд амны хаалтыг байнга зүүх дэглэм сэргэсэн билээ. Амны хаалт зүүгээгүй хүнийг торгох арга хэмжээ авч эхлээд байна.

 

Top