КОВИД-19 | Илүүдэл жинтэй хүмүүс амьсгалын аппаратад орж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 01

ДЭМБ коронавирусний халдвартай хүмүүсийн хавьтлыг илрүүлэх арга хэмжээгээ эрчтэй зохион байгуулах шаардлагатайг анхааруулжээ. Түүнчлэн дэлхий нийтээрээ коронавируснээс болж эрүүл мэндийн бусад тусламж үйлчилгээ тасалдсаныг ДЭМБ 105 гишүүн орныхоо мэдээлэлд үндэслэн анхаарууллаа. Дэлхийн улс орнуудын 80-90 хувьд нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ тасалдсан байна. Зөвхөн Ковид-19 гэлгүйгээр хүн амын тусламж үйлчилгээнд жигд анхаарах шаардлагатай байгаа юм.

Дэлхий нийтээрээ хичээл сургууль эхэлж байгаа энэ өдөр хүн бүр хүүхдэдээ тавих хяналтаа чангатгахыг уриалжээ. Дэлхийн улс орнуудын зарим нь энэ сарын 14-нөөс коллеж, 21-нээс их, дээд сургуулиудаа нээх аж.

ДЭМБ түүнчлэн коронавирусний хүндрэл, эндэгдлийг судлахад илүүдэл жинтэй хүмүүс илүү өвчилж, нас барах эрсдэлтэйг анхааруулав. Илүүдэл жинтэй хүмүүс илүү ихээр амьсгалын аппаратад орсон гэсэн судалгаа гарчээ. Иймээс жингээ хэвийн байлгах нь халдвараас сэргийлэх нэг арга хэмжээ гэдгийг хэлж байна.

 

Top