ДЭМБ олон улсын хилээ нээхийг дэмжив

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 01

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага дэлхийн улс орнууд хилээ нээж буйг дэмжиж байгаа хэдий ч гамшгаас урьдчилан сэргийлэх үүднээс аюулгүй байдлын бүхий л арга хэмжээг авахыг сануулж байна.

ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус ДЭМБ эдийн засаг, нийгмийн үйл ажиллагааг сэргээхийг бүрэн дэмжиж байна гэж мэдэгдээд хүүхдүүд сургууль, цэцэрлэгтээ, хүмүүс ажилдаа эргэн орохдоо аюулгүй байдлаа хангах ёстой гэж онцолсон байна. Хэдий чинээ олон улс орон вирусийг хяналтдаа авна, төдий чинээ хил нээгдэх болно. Хилээ хяналтгүй нээх нь гамшгийн жор юм гэж ДЭМБ-ын тэргүүн онцолжээ. Түүний хэлснээр, энгийн амьдралын хэв маягт буцан орохоос өмнө улс орнууд дор хаяж дөрвөн үндсэн алхам хийх шаардлагатай. Тухайлбал, халдвар голомтлон тархахаас сэргийлэх, нас баралтын түвшинг бууруулах зорилгоор халдвар авах эрсдэл өндөр эмзэг бүлгүүдийг хамгаалах, нийгмийн аюулгүй байдлыг хангах үүднээс хүн бүр амны хаалт зүүх, гараа тогтмол угаах, хүн хоорондын зай барих, эрх баригчид халдвар авсан хүнийг илрүүлэх, тусгаарлах, оношлох, эмчлэх болон хавьтагчдыг илрүүлэх арга хэмжээ авах ёстой гэж Тедрос Аданом Гебрейесус анхааруулжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(31.165.231.3) 2020 оны 09 сарын 01

neeh heregtei shdee ene chin delhiin byh ulsuud l neej arga hemjeegee avaad yavj baina....

1  |  0
Top