КОВИД-19 | Хятадад халдвартай 216 хүн байна

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 01

Хятадад хоногт коронавирусний халдварын 44 тохиолдол бүртгэгдсэн байна. Тэдгээрийн 10 нь идэвхтэй, 34 нь шинж тэмдэггүй тохиолдол байжээ. БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах улсын хорооноос мэдээлснээр шинэ тохиолдлууд Тяньжин, Хубэй, Өвөр Монгол, Шанхай, Фузян болон Гуандунд бүртгэгдсэн байна.

Өнөөдрийн /2020.09.01/ байдлаар Хятадад коронавирусний халдвартай 216 хүн байгаа аж. Ажиглалтад 7546 хүн байгаа бол нийслэл Бээжин хотод коронавирусний халдвартай өвчтөн үлдээгүй юм.

ДЭМБ коронавирусний халдварын эсрэг Швед улсын авч хэрэгжүүлж буй арга хэмжээг үр дүнтэйгээр нэрлэсэн байна. Тус улсад хатуу хөл хорио гэхээсээ илүү иргэд амны хаалт байнга зүүж, бие биеэсээ зай барих дэглэмийг маш сайн мөрдөж байгаа гэнэ. Хөл хорионы дэглэм нь жижиг, дунд бизнесийг үгүй хийж, улс орнуудын эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа юм.

 

Top