КОВИД-19 | Бразилд халдварын тоо дөрвөн саяд ойртлоо

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 02

Бразилд коронавирусний халдвараар өвчлөгсдийн тоо 3.950.931 болжээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд тус улсад 42.659 тохиолдол нэмэгдсэн талаар Эрүүл мэндийн яамнаас нь мэдэгджээ.

Халдварын тоогоороо дэлхийд хоёрдугаарт бичигдэж байгаа Бразил улсад зөөвөрлөгдсөн халдварын тоо 122.596 болсон байна. Цар тахал эхэлснээс хойш тус улсад 3.159.096 хүн эдгэрчээ.

Халдварын тоогоороо Бразил улсын өмнө дэлхийд нэгдүгээрт бичигдэж байгаа АНУ-д зургаан сая гаруй хүн өвчилсөн бол гуравт бичигдэж буй Энэтхэгт өвчлөлийн тоо дөрвөн сая руу ойртож байна.

Бразил улс нь Оросоос коронавирусний эсрэг вакцин авах хүсэлт тавьсан билээ.

 

Top