Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавровын урилгаар ОХУ-д хийх албан ёсны айлчлал өчигдөр /2020.09.20/ эхэлсэн. Энэ нь Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны анхны гадаад улсад хийж буй айлчлал юм. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-г хүлээн авч уулзсан бөгөөд уулзалтын дараа тусгаарлагдаад байсан юм.
Түүний ОХУ-д хийх айлчлал тусгаарлалтын хугацаанд давхцаж байгаа тул ОХУ-ын зөвшөөрөлтэйгөөр айлчлалаа эхлүүлсэн. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай хэлэлцээ хийхээс гадна ОХУ-ын парламент, зарим яам болон Евразийн эдийн засгийн комиссын удирдлагатай уулзалт хийнэ.
Сэтгэгдэл ( 0 )