Сонгууль удирдсан дарга нар ТҮГЖРЭЛ БУУРУУЛАХ ямар шийдэл хэлэв?

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 02

Өнгөрсөн лхагва гарагт Улаанбаатар хотын иргэд зам дээр тэг зогсолт хийсэн. Нэг км хүрэхгүй газарт хоёр, гурван цаг түгжирсэн нь хүн бүрийн уур бухимдлыг төрүүлсэн билээ.

Ийм олон цаг зам дээр зогссон иргэдийн давсаг нь чинэрч, өлсөхөөс эхлээд маш тавгүй байдалд орсон нь нууц биш. Орой ажил тарах үе буюу 17:00- 20:00 цаг бол ид ачааллын үе учраас энэ мэтээр байнга түгжрэх боллоо. Тэг зогсолт хийж, зам дээр 4-5 цаг түгжрэх нь нийслэлчүүдийг нэг мөсөн залхаан цээрлүүлж, бензин тосны зарлага болж байна. Бухимдлын гол сэдэв болохоос ч аргагүй байна. 

Тэр өдөр НИТХ-ын төлөөлөгч М.Халиунбат "Түгжрэлийг улс төрийн аргаар шийднэ" гэж хэлсэн нь оройны их түгжрэлтэй давхцаж, зарим нэгэнд нь хардлага төрүүлээд амжсан. Тухайлбал, хотын удирдлагууд автомашины хөдөлгөөнтэй холбоотой ямар нэг шийдвэр гаргахын тулд зохиомлоор түгжрэл үүсгэлээ, эсвэл бороо орсонтой холбоотой түгжрэл үүслээ гэх мэт таамаг дэвшүүлж байв. 

Гэхдээ л тэр өдөр бол иргэдийн стресс бухимдлыг дээд цэгт нь хүргэсэн тэг зогсолт байсан нь үнэн. Ердөө таван км газар явахын тулд таван цаг зам дээр зогсоно гэдэг бол эмгэнэл. 

Үе үеийн хотын удирдлагууд утаа, түгжрэл, төвлөрөл гэсэн хэдхэн сэдвийг барьж сурталчилгаагаа хийдэг. Энэ удаагийн орон нутгийн сонгуулиар ч улс төрийн намуудын аль аль нь түгжрэл гэх сэдвийг барьж авчээ. Уг нь төв замаа өргөн болгоод, давхар замтай болчихвол түгжрэл эрс буурна. Гэтэл давхар замын талаар ярьж байгаа нэр дэвшигч алга. Яваандаа автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор явах эсэх талаар иргэдээс санал асуух бололтой. Түгжрэлд түгжүүлсэн нийслэлчүүд энэ шийдлийг аргагүйн эрхэнд зөвшөөрч болох ч энэ бол түр зуурын арга гэдгийг хотын удирдлагууд хэлүүлэлтгүй мэдэж байгаа болов уу. 

Ингээд орон нутгийн сонгуульд багаа удирдан орж байгаа хоёр том намын "удирдагч" түгжрэлийг хэрхэн шийдэхээр зорьж байгаа талаар байр сууриа илэрхийлснийг хүргэж байна.

НИЙСЛЭЛИЙН МАН-ЫН ДАРГА Д.СУМЪЯАБАЗАР:

-"Орлогод нийцсэн орон сууцны төсөл”-ийг хэрэгжүүлж, 23000 мянган айлыг орон сууцтай болгох, Сэлбэ, Баянхошуу, Дамбадаржаа, Дэнжийн мянга, Шар хад, Толгойт зургаан дэд төвийг гурван үе шаттай хэрэгжүүлэх, нийтийн тээврийн салбарт иж бүрэн парк шинэчлэл хийх зэрэг томоохон ажлуудыг хийхээр төлөвлөж байна. 

НИЙСЛЭЛИЙН АН-ЫН ДАРГА Д.ПҮРЭВДАВАА:

-Нийтийн тээвэр, баян ядуугийн ялгаанд анхаарлаа хандуулна. Хотын түгжрэл дээд түвшинд хүрсэн байгаа. Нийтийн тээвэрт шинэчлэл хийнэ. Жишээлбэл, олон улсын жишгээр нийтийн тээврийг нийтээр нь үнэгүй болгоно. Энэ бол түгжрэлийг бууруулах гарц. Аюулгүй байдалд анхаарч, технологийн үйлчилгээг ашиглан Улаанбаатар хотыг хөгжүүлнэ. Энэ талаар АН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан байгаа.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хаха(202.9.46.58) 2020 оны 10 сарын 03

Нийтээр нь автобус үнэгүй бгаад ч автобусанд хүмүүс суухгүй эргүүтээд бай. Толгой нь олгой л хүн юм даа. Нийтийн тээвэр чинь түгжрэхгүй тохь тухтай бол 2000 төг бсан ч хамаагүй хүмүүс нийтийн тээврээр үйлчлүүлнэ. Ийм л мудакууд шийдэл мийдэл ярихаар баас хүрээд 00 ормоор санагдахын

0  |  0
Irgen.(70.181.124.42) 2020 оны 10 сарын 03

MAN 30 Jul yarilaa.ard bid narch huurtaj hanahgyi yum.genen geh yumuu teneg the yumuu.!!Odoo MAN iin uhaan duussaan.jargaltai tygjreliig ard olondoo ugluu.odoo bolnoo.Sumiyabazariin uhaan ugaasaa hyrehgyi.AN nam 16 and hotiin teevert bolon zamiin uulzvariig geh met.Bayanhoshuund ded tug baiguulagch geh met olon ajil ehlyylsen.Odoo AN iig demjih heregtei.

0  |  0
Bud (24.19.1.241) 2020 оны 10 сарын 03

Huduunii orkuud hotiin tugjrel medehguishdee songood bai songood bai. Jinhene hotiin irged durveed gadaadad garchlaa. Sarmagchinguud ajil hiih geed samarch bnaa. Hehe.

0  |  0
Bud (24.19.1.241) 2020 оны 10 сарын 03

Huduunii orkuud hotiin tugjrel medehguishdee songood bai songood bai. Jinhene hotiin irged durveed gadaadad garchlaa. Sarmagchinguud ajil hiih geed samarch bnaa. Hehe.

0  |  0
amar(182.160.35.60) 2020 оны 10 сарын 03

АН Наамбар ваанатай нийлж, барууны үзлээ таг мартаж, бүх юмыг үнэгүй болгож социализм байгуулж эхлэх нь дээ.

0  |  0
zochin(73.111.180.213) 2020 оны 10 сарын 02

orkuud butsaj yavuullaachee

0  |  0
Zuv(66.181.189.147) 2020 оны 10 сарын 02

An

0  |  0
Иргэн(202.55.188.45) 2020 оны 10 сарын 02

АН битгий хошгируулж худлаа яриад бай.

0  |  0
Top