Архангай аймгийн АН-ын хороо өчигдөр (2020.10.21) хуралдаж, аймгийн Засаг даргаар Д.Золжаргалыг дэвшүүлэхээр тодруулсан байна.
Тус аймаг ИТХ-ын 39 мандаттай бөгөөд АН 20, МАН 19 суудал авсан тул Засаг даргын суудлаа аль нам авах нь эргэлзээтэй байв. Гэсэн ч АН-ын хороо хуралдаж, Д.Золжаргалыг дэвшүүлсэн байна.
Д.Золжаргал нь С.Эрдэнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байхад тус яамны Төрийн нарийн бичгийн дарга, нийслэлийн НДГ-ын даргаар ажиллаж байсан. Улмаар С.Эрдэнийг АН-ын дарга болоход УИХ дахь АН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан билээ.
Сэтгэгдэл ( 1 )
Золжаргал ах аймгийн Засаг даргыг хөнгөн хийж чадна аа амжилт