Н.Алтанхуяг: Шударга бусын хонгил нураагүй, толгойгоо л сольсон

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 10 сарын 29

Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өнөөдөр /2020.10.29/ Төрийн ордонд мэдээлэл хийсэн. Түүний мэдээллийнхээ үеэр хэлсэн үгнээс ОНЦОЛЖ байна. 


1. Би 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан. Тэр үед Монгол Улс их бүрхэг. Манан будан ихтэй байсан. Тэрнийг бодоход өнөөдөр манан, будан сарниж яваа. Гэхдээ дууссан гэж хэлэхгүй. Хийх ажил их бий. 

2. Намайг маш олон хэрэг дээр гэрчээр дуудагдаж, асуугдсан. Тоогоо алдсан, би тоолоогүй. Дараа нь сэжигтэн болсон. Сүүлд нь яллагдагч болсон. АН-ын даргын сунгааны өмнө намайг яллагдагч гэж орон даяар цоллож байлаа. 

3. Өнөөдөр шударга бусын хонгил нураагүй. Толгойг нь л сольсон. Их бие хавьд нь зөндөө юм байх шиг байна. Тэр хөл гар хавиар нь зөндөө юм байх шиг байна. 

4. Би чинь жигүүрхэн, мигүүрхэн байгуулаад явдаг хүн биш л дээ. АН гэж том нам байгаа. Мундаг нам. Их олон хүсэл, их олон хүний бадрангуй тэмүүлэл төвлөрсөн нам. 

5. Намайг АН-ын дарга байхдаа намын байрыг зарсан гэдэг яриаг С.Эрдэнэ гэдэг хүн намын дарга байхдаа гаргасан. Би намын байрыг зараагүй. Сүүлд дуудлага худалдаа нэрээр долоо тэрбум төгрөг орчмоор Улаанбаатар банк худалдаж авсан байдаг. 

6. Би “Ачит Эх” компанийг эх орондоо төрдөө авч үлдэхийн төлөө л тэмцсэнээс бус Ц.Элбэгдорж, П.Цагаан нартай тэмцсэн зүйл байхгүй. Тэд Ерөнхийлөгч, Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа 34 хувийг луйвардаад авсан байсныг өнөөдөр төр буцааж авч байгаад баярлаж байна. Байгалийн баялаг ард түмний өмч байх ёстой.

7. Намайг АН-аас гарсан гэсэн буруу ойлголт яваад байна. Харин 2020 оны УИХ-ын сонгуулиар цөөхөн хэсэг нөхөд буюу удирдлагын түвшний цөөн хүмүүс, түүний цаана байгаа хүмүүс намайг намаас хасах шийдвэр гаргасан. Би арай хасаагүй байлгүй дээ. Би намаас гараагүй, намайг намаас хассан тэр үеийн удирдлагын зарим хүмүүс гаргасан. Гэхдээ тэд энэ шийдвэрээ засч, залруулах байх. 

8. Улс орныг дампууруулж, Монгол Улсын ирээдүйг балласан хүний нэг нь яах аргагүй Ц.Элбэгдорж. Би хэн нэгэн хүнтэй сөргөлддөг хүн биш. Үнэт зүйлийнхээ төлөө алалцдаг хүн. 

9. Ч.Сайханбилэг захидал бичиж суухаар энд хүрээд ирэх хэрэгтэй. Би эх орноосоо урвадаггүй. Анд нөхдийн харилцаа анд нөхдийн харилцаа. Эх орноо худалдах гэдэгтэй би эвлэрч чадахгүй. 

10. Би нураагүй гэж харж байгаа. Нөгөө тал дээр хууль хяналтын байгууллага дээр ч бүрэн гүйцэт цэвэрлэгээ хийгдээгүй л байна. 


ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА
 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.14) 2020 оны 11 сарын 03

Сайн уу, хатагтай, ноёнтоон\nБид хүмүүст мөрөөдлөө биелүүлэхэд нь туслах зорилгоор хувь хүмүүсийн хооронд зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй шууд холбоо барьж зээл авах хүсэлтэй байгаа хэмжээ, эргэн төлөлтийн хугацааг хэлнэ үү.\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nwhatsapp:0033 7 52 89 40 37

0  |  0
Зочин(103.229.120.183) 2020 оны 11 сарын 01

Энэ Н.Алтанхуяг гэж нэг чавганц байна.Энэ хүн төрийн хүн шиг төрд ажиллаж байсан хүн шиг зангарагтай байж чаддаггүй бололтой.АН д хонгил байна гэх мэтээр ардчилалыг булшилж байгаа хүн бол Мөнх эрдэнэ,Алтанхуяг Оймс Наранбаатар Галиндав нар шүү дээ.Намаас бүр мөсөн зайлуулаач

0  |  0
Болд(139.5.219.86) 2020 оны 10 сарын 31

Тийм ээ ьийм. Гэхдээ та өөрөө ч гэсэн улс орныг дампууруулахад гар бие оролцсон хүн шүү дээ. Уг нь та та нар бид , би бас буруутай алдаа гаргасан гээд хэлчих л ёстой байсан юм. Та е/сайдаас огцорсондоо ингэж хэлж байгаа шүү дээ. Тэр элбэгдоржийгта намын дарга байхдаа 2 удаа ерөнхийлөгчид дэвгүүлж сонгоо биз дээ. Тиймээс та шударга хүн болж битгий жүжиг тавь. Адилхан байцгааж

0  |  0
зочин(202.21.113.66) 2020 оны 10 сарын 30

Өөрөө хулгайч шүү дээ

0  |  0
Зочин(202.126.90.90) 2020 оны 10 сарын 30

Дэмжиж байна. Үнэн л юм ярьж байна.

0  |  1
Зочин(202.126.88.61) 2020 оны 10 сарын 29

Болимоор юмаа.Худлаа шударга царайлаад!!!Нэр цэвэр байгаад олон юм ярих хэрэгтэйшдээ!!Тэр их идлээ, би бага идлээ гээд байгаа юмуу!!!!

0  |  0
Нэр(66.181.180.215) 2020 оны 10 сарын 29

Энэ хүн ЕС байхдаа ямар үйл бүтээж түүхэнд үлдэв ээ. Хүргэн Дэнзэнтэйгээ нийлж улсын мөнгө идсэн, бондын өр тавьж үрэн таран хийсэн, шалгагдаад ирэхээрээ шударга бусын хонгил гэж хэрүүлийн сэдэв нээж ард нь нуугдсаныг нь бол хүн болгон мэднэ.

0  |  0
Top