Бурхамч лам Г.Пүрэвбат хөдөлгөөний тэргүүн болжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 21

Бурханч лам Г.Пүрэвбат өөрийн төрсөн нутаг Төв аймгийн Борнуур сумын иргэдийн хөдөлгөөнийг тэргүүлэх болжээ. Учир нь тус сумын ойролцоо орших Сүжигт хайрханд сумын иргэдийн 80 орчим хувь нь хувиараа алт олборлож амьдардаг байна. Гэтэл тухайн уулыг "Гүнбилэг трейд" компани эзэмших болж хувиараа алт олборлодог нутгийн иргэдийг Сүжигт хайрханаас хөөсөн нь Бурханч лам Г.Пүрэвбатын дургүйг хүргэж, нутгийн иргэдтэй нэгдэн тэмцэхээр болоод байгаа гэнэ. Түүнчлэн нутгийн иргэд дээрх хөдөлгөөний тэргүүнээр Бурханч ламыг сонгосон аж. Дашрамд сонирхуулахад, тэрбээр төрсөн нутагтаа уран бүтээлээ хийхээр зэхэж байгаа аж.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top