Ихрүүдийн баярт 73 ихэр оролцжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 21

Ховд аймгийн Бизнес эрхлэгчдийн холбоо, Ц.Ганцэцэг тэргүүтэй "Сандаг сан" хамтран "Ижил заяа-Ихэр заяа" ихрүүдийн баярыг зохион байгууллаа. Тус аймагт ихрүүдийн баярыг тэмдэглээд гурван жилийн нүүр үзжээ. Уг арга хэмжээнд 73 ихэр буюу 147 хүн /гурван ихэр нэг/ оролцсон байна. Ихрүүдээс хамгийн ахмад нь 80 настай Т.Чойжамц, Т.Намжилсүрэн, Ч. Цахиуртай , Анхаа нар байв. Хөдөлмөрч ихрээр П.Сүрэн, П.Долгор, оюунлиг ихрээр Д.Гончигноров, Д.Цэдэнноров, тамирчин ихрээр А.Балжинням, А.Дашням нарыг шалгаруулсан байна. Мөн онцлох өдөр төрсөн ихрээр Н.Гончигдорж, Н.Буянхишиг, отгон ихрээр С.Наранхүү, С.Саранхүү нар шалгарчээ. Ихрүүд дунд ихрээс төрсөн ихэр олон байсан аж. "Сандаг сан" ихрүүдийн нэрэмжит төгөл байгуулах санаачилга гаргасан тухайгаа энэ үеэр дуулгасан байна.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top