11700 ажлын байр шинээр бий болжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 21

Засгийн газраас жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд энэ жил нийт 30 тэрбум төгрөг төсөвлөн, аймаг сумдад олгож байгаа. Энэхүү зээлээс сум бүрт дунджаар 400-500 сая төгрөг олгогдож байгаа юм. Гэвч орон нутагт жижиг, дунд үйлдвэрийн зээл эзэндээ очих нь ховор, барьцаа хөрөнгө их шаарддаг зэрэг асуудал үүсдэг. Харин энэ жилээс тодорхой журам гаргасан байна. Өөрөөр хэлбэл, хэрвээ зээлийн санхүүжилтийг шударга бусаар хуваарилсан, буруу зарцуулсан нь тогтоогдвол эх үүсвэрийг бүрэн хурааж, цаашид зээл олгох боломжгүй байхаар зохицуулжээ. Дашрамд дурдахад, өнгөрсөн хоёр жилд жижиг, дунд үйддвэрлэлийг дэмжих зээлийн хүрээнд 11700 гаруй ажлын байр шинээр бий болжээ.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top