Төсвийн байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг дэмжсэнгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 01

Төсвийн байнгын хороогоор Төсвийн тухай хууль болон дагалдан гарсан хуульд Ерөнхийлөгчөөс бүхэлд нь хориг тавьсан асуудлыг хэлэлцээд, дэмжсэнгүй.

Хуралдааны үеэр УИХ-ЫН ГИШҮҮН С.ОДОНТУЯА “Коронавирусний хоёр дахь давалгаа их хүчтэй явагдана гэдгийг дэлхий нийт сануулсаар байтал бид юун музей барих вэ. Ард түмэн чинь өлсөж байна. Гэтэл бид маш хариуцлагагүй төсөв баталсан. Хоригийг хүлээж аваад, төсвөө засах хэрэгтэй” гэв.

УИХ-ЫН ГИШҮҮН С.ГАНБААТАР “Дундаж давхарга, хувийн аж ахуй нэгж татвар төлж, зээлийн хүүнд дарлуулж байна. Бид дундаж давхаргаа улам бүр дордуулсаар байна. Иймд бодлогоо өөрчлөх хэрэгтэй” хэмээн шүүмжлэв.  

Ингээд гишүүд санал хэлсний дараа санал хураахад 12 гишүүн татгалзсан тул Ерөнхийлөгч Х.Баттулгын 2021 оны төсөвт тавьсан хориг дэмжигдсэнгүй.  

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(192.82.72.76) 2020 оны 12 сарын 01

Улс ,төрийн ,шийдвэр ,хариуцлага ,хүлээх ,эзэнгүй ,болдог ,учир айж ,ичдэггүй ,юм ,байна. Оны ,сүүл ,рүү зээл ,авч сонгуулийн дараа төсөвт тодотгол ,хийх юм ,байна.

0  |  0
иргэн (202.179.27.138) 2020 оны 12 сарын 01

МАН Тар ЗГ огцор одоо ЗГ Иргэдынхээ төлөө юу ч хийж чадахгүй ээ

0  |  0
Top