Азийн Дунд Сургуулиудын Холбооны хурал Монгол улсад болно

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 22


Азийн дунд сургуулиудын спортын холбооны 2010 онд Вьтнам улсын Ханой хотноо зохиогдсон  гүйцэтгэх зөвлөлийн хурал, ерөнхий ассамбелийн чуулга уулзалтаар 2011 оны гүйцэтгэх зөвлөлийн хурлыг Монгол улсад зохион байгуулахаар  болсон байна. Уг шийдвэрийн дагуу  энэхүү хурлыг  энэ сарын 24-нд “Улаанбаатар” зочид буудлын хурлын танхимд зохион байгуулах гэж байна. Энэхүү хуралд Азийн дунд сургуулиудын спортын хорооны гүйцэтгэх зөвлөлийн орон болох Хятад, Малайз, Макао, Индонез,Иран, Хонконг зэрэг орны төлөөлөгчид оролцох юм байна. Энэ удаагийн  гүйцэтгэх зөвлөлийн хурлаар ирэх онуудад, ямар спортын төрлөөр хаана тэмцээн зохион байгуулах, Азийн дунд сургуулиудын спортын холбоонд шинээр элсэж буй гишүүн орон, өсвөр үеийн бие бялдарыг хөгжүүлэх талаар хэлэлцэх аж. Монгол улс уг холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн  орон юм.

Д.Яруу

Zindaa.mn Үндэсний Чөлөөт Мэдээлийн Портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top