Ази тивийн өсвөр үеийн аварга шалгаруулах кросс гүйлтийн тэмцээн Монгол анх удаа

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 22

Өсвар үеийн бие бялдрыг хөгжүүлэх, авьяас ур чадварыг нь нээх зорилгоор Хөнгөн атлетикийн Ази тивийн аварга шалгаруулах кросс гүйлтийн уралдаан Монгол улсад анх удаагаа зохион байгуулагдах гэж байна. Тэмцээн Налайх дүүргийн Тэрэлж-Горхид зохион байгуулагдана. Энэхүү тэмцээнд БНХАУ, Тайланд, Макао, Сингапур, Малайз, Иран, Хонконг зэрэг найман орны 147 тамирчин хүүхдүүд албан ёсоор оролцохоор болжээ. Уг тэмцээн хоёр насны ангиллаар явагдах бөгөөд  ангилал тус бүрд нэг улсаас дөрөв дөрвөн хүүхэд орж болох аж. Манай улсаас кросс гүйлтийн уралдаанд оролцохоор 16 шилдэг тамирчин, хоёр дасгалжуулагчтайгаар Хандгайтад бэлтгэлдээ гарсан бөгөөд баг тамирчдын хувцсыг “Смарт савхи” компани ивээн тэтгэсэн байна.

Д.Яруу

Zindaa.mn Үндэсний Чөлөөт Мэдээлийн Портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top