"Grand Marshal luxury villas" хотхоны арматурын ханган нийлүүлэгчээр “ҮҮРТЭЭЛ” ХХК шалгарлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 31

"Grand Marshal luxury villas" дөрвөн улирлын тансаг зэрэглэлийн хотхоны арматурын нийлүүлэх туслан гүйцэтгэгчээр “ҮҮРТЭЭЛ” ХХК шалгарч, төслийн ерөнхий гүйцэтгэгчтэй гэрээ байгууллаа. Гэрээний дагуу нэгдүгээр ээлжийн арматур нийлүүлэгдэж эхэллээ.

“ҮҮРТЭЭЛ” ХХК нь 2002 онд үүсгэн байгуулагдсан, арматурын худалдааны чиглэлд олон жилийн турш тогтвортой ажилласан салбартаа нэр хүндтэй, туршлагатай компани юм. Тус компани нийт 70 ажилтан, албан хаагчтай бөгөөд доорх чиглэлүүдээр үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

Үйл ажиллагааны үндсэн чиглэл:

  • Арматур худалдаа
  • Хэрэглээний төмрийн худалдаа
  • Арматур, бэлдцийн үйлдвэр
  • Уул уурхай
  • Барилга, байгууламжийн угсралт
  • Тээврийн үйлчилгээ /хот хооронд, хүнд, овортой, түлш/

"Grand Marshal luxury villas" дөрвөн улирлын хотхоны тухай товч мэдээлэл 

“Grand marshal luxury villas” нь 13.2 га талбайд орчин үеийн интерьер, экстерьерийн шийдэлтэй 100 айлын таун хаус, пент хаус, твин хаус, сингл хаус болон 300 айлын мульти хаус ангиллын орон сууц бүхий 400 айлын тансаг зэрэглэлийн цогцолбор хотхон юм. “Grand marshal luxury villas” нь “Сэлбэ” цогцолбортой зэрэгцэн орших бөгөөд хотхоны хэмжээнд 350 хүүхдийн сургууль, олон улсын хүүхдийн зуслан, 150 ортой цэцэрлэг, 74 ортой эх, нялхсын сувилал, бассейн, хөлбөмбөгийн талбай, мөсөн гулгуурын талбай, спорт заал бүхий спорт цогцолбор, сүпермаркет, кино театр, гэр бүлийн саун, ресторан, лаунж, караоке бүхий үйлчилгээний төв, оффис төв бүтээн байгуулагдаж байна.

Төслийн талбайн байршил Сүхбаатарын талбайгаас 19 километрт, СБД, 20-р хороо, “Сэлбэ” хүүхдийн зуслангийн дэргэд зэрэгцэн оршино.

Дэлгэрэнгүй мэдээллийг фэйсбүүкийн “Grand marshal luxury villas” хуудаснаас болон 9810-9080, 99199080, 9005-9080 9667-9080, 8035-9080, 8070-9080, 8084-9080, 9088-9999, 8033-9080, 9311-9080, 88579080 утсаар авна уу.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(139.5.217.141) 2021 оны 04 сарын 01

Үүртээл ХХК н хамт олонд амжилт хүсье\nЁстой мундаг газар шүү түргэн шуурхай үйлчилгээтэй хамгийн бээст нь

1  |  0
Эрдэнээ(202.21.120.139) 2021 оны 04 сарын 01

Сайн чанарын арматуртай хамт олонд нь амжилт хүсье

0  |  0
Зочин(202.21.105.106) 2021 оны 04 сарын 01

Үүртээл оочир дараалал ихтэй л байдаг айл тэрнэээс биш арматур бол сайн шүү

1  |  0
Хятадаас яаж авсан х(103.229.121.61) 2021 оны 04 сарын 01

Хятадас авах яаахав гол нь томоохон обёктууд даацын элёмэнтүүдэд лтохирсон хатуулаг чанар марк үзүүлэлт хангасан байх нь чухал сайхан лажил хийдэг хүүхдүүд бна баярлалаа

1  |  0
Хятадаас яаж авсан х(103.229.121.61) 2021 оны 04 сарын 01

Хятадас авах яаахав гол нь томоохон обёктууд даацын элёмэнтүүдэд лтохирсон хатуулаг чанар марк үзүүлэлт хангасан байх нь чухал сайхан лажил хийдэг хүүхдүүд бна баярлалаа

0  |  0
Цогзолмаа(66.181.161.14) 2021 оны 04 сарын 01

Маш сайхан шинэлэг барилга барьж байгаа хамт олонд баяр хүргэe мөн Үүртээл компаний мундаг хамт олонд ажлын амжилт хүсьe

1  |  0
Top