Оны эхний хоёр сард 147.2 сая ам.долларын нефтийн бүтээгдэхүүн импортоор авчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 03 сарын 31

Монгол Улс энэ оны эхний хоёр сарын байдлаар импортоор нийт 922.3 сая ам.долларын бараа, түүхий эд оруулж иржээ. Энэ нь 2020 оны мөн үеэс 172.3 сая ам.доллароор буюу 23 хувиар өссөн үзүүлэлт гэж Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. 

 

Импортоор нийлүүлэгдсэн барааны:

 

  • 96.6 хувийг валютын төлбөртэй худалдаа
  • 0.5 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа
  • 1 хувийг гадаадын тусламжийн бараа
  • 1.8 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа
  • 0.04 хувийг боловсруулалтын бараа эзэлж байна.

 

Импортын нийт дүнд: 

 

  • Машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 166.4 сая ам.доллар буюу 18.0 хувь;
  • Эрдэс бүтээгдэхүүн 177.2 сая ам.доллар  буюу 19.2 хувь (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 147.2 сая ам.доллар буюу 83 хувь);
  • Мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 158.1 сая ам.доллар буюу 17.1 хувь;
  • Авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 181.3 сая ам.доллар буюу 19.7 хувь;
  • Үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 53.4 сая ам.доллар буюу 5.8 хувь;
  • Химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 63.2  сая ам. доллар буюу 6.9  хувийг тус тус  эзэлж, эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 86.7 хувь ногдож байна.

 

Нийт 16.5 сая ам.долларын бараа гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэнээс барааг гарал үүслийн улсаар  авч үзвэл ОХУ-д 89.8 хувь, БНХАУ-д 10.0 хувь тус тус ногдлоо.

Манай улс дэлхийн 109 орноос гарал үүсэлтэй бараа импортолсноос ОХУ-д 27.9 хувь; БНХАУ-д 37.6 хувь; АНУ-д 2.9 хувь, Япон-д 8.0 хувь; БНСУ-д 3.7 хувь;  ХБНГУ-д 3.2 хувь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 83.3 хувийг эзэлж буй аж.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top