Шинэ спорт цогцолборт цагдаагийн байгууллагын спорт наадам өрсөлдөөнтэй явагдаж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 24

Цагдаагийн байгууллага  үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа спортын наадам өнөөдөр Буянт-Ухаа спорт цогцолборт аваргуудаа тодруулж байна. Одоогийн байдлаар  гар бөмбөгийн эмэгтэйчүүдийн аваргын алтан медалийн төлөө Академийн сонсогчдын баг, Дотоодын цэргийн   816-р ангитай тоглосноос дотоодын цэргийн 816-р анги аваргын алтан медаллыг өвөртөллөө. Үргэлжлэн эрэгтэйчүүдийн гар бөмбөгийн аваргын төлөө цагдаагийн академийн сонсогчдын баг тоглож байна. Ийнхүү шинэ спорт цогцолборт цагдаагийн байгууллагын ойн баяр дор зохион байгуулагдаж буй спортын наадмууд өрсөлдөөнтэйгээр үргэлжилж байна.

Д.Яруу

          Zindaa.mn Үндэсний Чөлөөт Мэдээлийн Портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top