Өнөөдөр Экс ерөнхийлөгч Н.Энхбаярын баярын өдөр

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 24


Олон сар хүлээсний эцэст Улсын дээд шүүхэд бүртгүүлж МАХН-ын батламжаа гардсан уг намын гишүүд дэмжигчид Түр штабынхаа гадна намынхаа тугийг байрлуулж байна. Хуучин ХУ намынхаа буурийг сахиж үлдсэн УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр хөдөө ажлаар явж таарсан бол Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Баян-Өлгий аймаг дахь Алтай таван богдын оргилд авираад өчигдөр нийслэлд иржээ. Түүний хувьд өнөөдөр онцгой  чухал  өдөр тул  намаа бүртгүүлж,   баяраа тэмдэглэж байгаа нөхөддөө баяр хүргэхээр  одоо намынхаа түр штаб руу ирж яваа юм байна.

Б.Эрдэнэ

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top