Хэн элдэв хорт нян, бактеритай тэмцэхийг хүснэ, тэр амжилт олно-07.00

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 25

 

01.00 Ихэнх хүн 3-4 цаг унтаж амарсан байна. Яг энэ үед нойр сэргэж өвдөлтийг хурцаар мэдрэх боломжтой.

02.00 Элэгнээс бусад бүх эрхтэн аажуухан хэмээр ажиллана. Элэг л хүнд зайлшгүй хэрэгтэй бодисыг ялгаруулж байдаг. Юуны өмнө хорт бодисуудыг зайлуулж "их цэвэрлэгээ" хийнэ. Харин энэ үед унтаагүй байвал кофе, цай, ялангуяа спиртийн төрлийн ундаа уух хэрэггүй. Харин аяга ус, сүү уувал бүр сайн.

03.00 Бүх бие тавирч бүрэн суларсан байна. Энэ үед цусны даралт, зүрхний цохилт, амьсгал хамгийн удаан байна.

04.00 Даралт бага хэвээр, харин тархинд цус ихээр хурна. Энэ цагт хүмүүс голчлон нас бардаг. Бие эрхтэн хамгийн "удаан" ажилладаг энэ үед сонсгол хурцдан өчүүхэн дуу чимээнд ч сэрнэ.

05.00 Бөөр тайван, юу ч ялгаруулахгүй. Харин энэ үед боссон хүн маш түргэн хугацаанд сэргэнэ.

06.00 Даралт ихэсч зүрхний цохилт түргэсэн, судаснуудад цус булгилж эхэлнэ. Унтахыг хүсэвч бие махбод өөрөө сэргэнэ.

07.00 Биеийн эсэргүүцэл сайжирснаар өөрийгөө хамгаалах чадавх өндөрсөх үе. Хэн элдэв хорт нян, бактеритай тэмцэхийг хүснэ, тэр амжилт олно.

08.00 Бие амарч, бие махбодыг хорт бодисоос элэг бүрмөсөн ангижруулсан байна. Энэ үед архи яасан ч ууж болохгүй. Элгэнд асар их ачаалал очих болно.

09.00 Сэтгэл санаа өөдрөг тэнүүн болж, өвчин мэдрэх мэдрэмж буурна. Зүрх дээд хэмжээгээр ажиллана.

10.00 Идэвх улам өндөрсөнө. Уулыг ч эргүүлмээр санагдана. Ийм байдал үдийн хоол хүртэл үргэлжилнэ. Энэ үеийг дэмий өнгөрөөх хайран.

11.00 Зүрх урьдын адил сэтгэхүйн идэвхтэй зохицон нэгэн хэмээр ажиллана. Ядрахаа мэдрэхгүй. Ачаалал их байсан ч үл ажирна.

12.00 Бүх хүчин чадлаа дайчлах цаг. Их хоол идэх хэрэггүй.

13.00 Элэг амарч, харин судсанд бага зэргээр хор орж ирнэ. Өдрийн идэвхийн анхны үе өнгөрч ядарч эхэлнэ. Амралт шаардагдана.

14.00 Тамир тэнхээ сульдана. Энэ нь 24 цагийн доторх хамгийн доод үзүүлэлттэй хоёр дахь цаг.

15.00 Тамир тэнхээ ахин сайжирч эхэлнэ. Мэдрэхүйн эрхтэн, түүний дотор үнэрлэх, амтлах эрхтний мэдрэмж дээд цэгтээ хүрнэ. Яг энэ цагт хооллодог хүмүүс бий.

16.00 Цусан дахь чихрийн төвшин ихэснэ. Гэхдээ энэ нь ямар нэг өвчин эмгэг биш. Хүч чадал суларч эхэлнэ.

17.00 Ажиллах чадвар өндөр хэвээр. Ялангуяа, тамирчид хоёр дахин их эрчимтэй хичээллэж байдаг.

18.00 Өвдөлтийг мэдрэх нь аажмаар буурна. Хөдлөхөөс ч дургүй хүрнэ. Сэтгэл санааны сэргэлэн байдал аажмаар буурна.

19.00 Цусны даралт өндөрсч сэтгэл зүйн тэнцвэр нойлд хүрнэ. Хүмүүс их уур уцаартай болж, дэмий юмнаас болж маргахад бэлэн болно. Харшилтай хүмүүст муу цаг. Толгой өвдөж мэднэ.

20.00 Хүмүүсийн жин дээд цэгтээ хүрэх боловч гаднах нөлөөнд үйлчлэх эсрэг үйлчлэл асар хурдан болно. Жолооч нар сэтгэл хангалуун, бие хөнгөн, энэ үед аваар осол бараг гардаггүй.

21.00 Сэтгэл санаа ердийн. Оюутнууд ном цээжлэх, жүжигчид дүр бүтээхэд хялбар байдаг. Оюун хурцдана. Өдөр чадаагүй олон зүйлээ тогтоож авах чадвартай болох үе.

22.00 Цус цагаан цогцсоор дүүрнэ. Нэг см куб цусанд 5-8 мянга байдаг бол энэ үед 120 мянгад хүрнэ. Биеийн халуун буурна.

23.00 Бие махбод амрахад бэлтгэж эс эдийг сэргээх ажлууд явагдаж эхэлнэ.

24.00 Гүн нойрны цаг. Зөвхөн махбод төдийгүй тархи ч гэсэн өөрт хэрэггүй зүйлсээ зайлуулан дүнгээ гаргана.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top