Танин мэдэхүй: Уул нүүж, хөрс гулгах нь

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 25

Домог бүхэн ямар нэг улбаатай байдаг бололтой. Олон улс үндэстний домогт нүүдэг, "жуулчилдаг" уулсын тухай гардаг. Бүхэл бүтэн уул байрнаасаа нүүж хэдэн арав, заримдаа зуугаад метр газар шилжсэн баримт цөөнгүй байдаг болой. Үүний учрыг хөрс гулгалт гэдэг сонин үзэгдлээр тайлбарладаг юм билээ. Түүхийн ганц нэг баримт сөхье. Орой дээрээ сүмтэй уул нүүж Ижил мөрөн тийш тавин сажин түүнээс ч илүү ойртжээ. Мөрөн дээр том том хад толгой ил гарав. Уул сууж "аяллаа " зогсоосны дараа уулнаас булаг гарлаа. Энэ явдлаас хойш 400 жилийн дараа өнөөх газрын ойролцоо бас нэг ер бусын явдал болжээ. Бүр саяхан 32 жилийн өмнө Ока мөрний огцом эрэг урсгал уруудан гулсаж хөдөлжээ. Уулнаас бул чулуу нүргэлэн бууж, моддыг чүдэнз адил хугачиж байв. Москва-Казаний засмал дээр хэдэн зуун мянган тонн чулуулаг агсарч ээ. Үүний хор уршгийг зайлуулах ажил бүтэн хагас сар гаруй хугацаанд үргэлжилсэн гэдэг. Мөн Ижил мөрний эрэг дээр орших Федоровка суурин өнгөрсөн зууны зуны нэг шөнө гэнэт мөрөн тийш гулган хөдөлжээ. Суурингийн хөрс яг л исгэсэн гурил шиг хөөж, энд тэндгүй ан цав үүсэж, бас үгүй болж байж. Суурин гурван өдөр доошоо гулсаж, дал гаруй байшин бүрэн нурсан байна. Энэ нь юунаас болсон нь тодорхой аж. Суурингийн доогуур орших усанд тэсвэртэй шаварлаг үе давхрагаар газрын гүний ус урсан ирж Ижил мөрөнд цутгах аж. Дээрх явдлаас өмнө их бороо орсон тул хөрсөнд чийг гүн нэвчиж, улмаар хүндэрчээ. Ингээд л хөрс яг мөсөн уул гулсах мэт шавар бүхий гулгамтгай давхрагаар доошоо гулган нүүж эхэлсэн байна. Хөрс гулгах, уул нүүх нь байгалийн аюултай үзэгдэл юм. 1966 онд Италид бас нэг сүрхий гулсалт болсон гэдэг. Цогчин дуганд байрлах орон нутгийн музейн сахиул хэрэг бишидсэнийг анх түрүүн ажиглажээ. Дуганы доорх газар харсаар байтал элс мэт гулсан нүүж эхлэв. Хэд хэдэн байшин дараалан нурах нь тэр. Томоохон газар тасран налуу дагаж далай уруу гулсжээ. Хумүүс сууцаа орхин одов. Ус дамжуулах хоолой гэмтэж, төмөр замын шугам жагсаалаас гарав. Иймэрхүү огцом гулсалтаас гадна хэдэн арван жилээр үргэлжилдэг гулсалт ч байдаг гэнэ. Тянь Шаний салбар уул Курамины нуруунаас ягуухан гулсах их хэмжээний гулсалт одоо ч явагдсаар байдаг бөглөө. Хөдлөх аюулыг 20 гаруй жилийн тэртээ илрүүлсэн юм байна. Эхлээд ч гэм хоргүй юм шиг байж. Нэг айлын цэцэрлэгийн явган хаалга гэнэт зуурч онгойхоо больж, нөгөө айлд нь шөнө тавиур дээрээс аяга унажээ. Бас нэг айлын шүүгээн дэх хамаг сав суулга газар хөдлөлтийн үеийнх шиг харшилдаж эхлэв. Аажимдаа байдал биш болж, 1973 оноос айлуудын хаалга цонх гажиж, сууцных нь хананд ан цав гарах болж. Хэргийн эзэн нь хажуугийн ууланд байж дээ. Курамин нурууны арван налуу нэлэнхийдээ зуун метр хүртэл уулнаасаа тасран салжээ. Мэргэжилтнүүд, нэг тэр бум хүртэл шоо дөрвөлжин метр биетийг хамарсан маш том хэмжээний гулсалт үүссэний шинж тэмдгийг илрүүлсэн байна. Найман хавтгай дөрвөлжин км талбай гэдэг бага биш талбай биз ээ. Ийм хэмжээнд бий болсон хоёр тэр бум тонн жинтэй лут том гулсалт газрын гүн дэх наанги шороон үе давхрагыг даган хөндий рүү маш удаан шилжсээр. Энэ гулсалт яваандаа чулуу нүүрсний ил уурхайг хааж Ангрены цахилгаан станцыг жагсаалаас гарган, дараа нь км хэртэй гулсвал 15000 хүн амтай тосгоныг булшлах байв. Эрдэмтэд үүний эсрэг тэмцэх аргыг боловсруулжээ. Гулгалтын замд 40-60 сая шоо дөрвөлжин метрийн эзлэхүүнтэй хиймэл толгой барих хэрэгтэй. Ямар ч атугдй ийм аргаар үзэлцсэн боловч дээрх гулгалт өнөөдөр ч гэсэн үргэлжилсээр байдаг гэнэ.


Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top