Төрийн ордон хорих ангитай болсон уу?

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 25

Төрийн ордонд сэтгүүлчдийг хорьсон үйл явдал хоёр дахиа болов. Мөнгө төгрөгөө хямгадаж, барьсан тавьсанаа санадаггүй зарим нэгэн маанаг хүмүүсээс болж парламентын сэтгүүлчдийи нэр хүнд унах боллоо. Засгийн газар Азийн хөгжлийн банкыг Улаанбаатарт 450 мв-ын хүчин чадалтай дулааны V цахилгаан станцыг төрийн болон хувийн хэвшлийн түншлэлээр байгуулах ажлын зөвлөхөөр сонгожээ. Зөвлөгөө өгөх хэлэлцээрт гарын үсэг зурах арга хэмжээ Төрийи ордонд өчигдөр болов. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт хариуцсан тэргүүлэх мэргэжилтэн Шейн Розентал нар гарын үсэг зурсан юм. Арга хэмжээ дуусч сайд Д.Зоригт, дарга Д.Сугар нарыг гарсны дараа Азийн хөгжлийн банкны мэргэжилтний орчуулагчаар ирсэн н.Уянга хэмээх бүсгүй хоёр сая төгрөг цүнхэлж явсан чинь алга болчихлоо хэмээн бөөн сүр дуулиан тарив.

Арга хэмжээнд оролцож гарын үсэг зурсан Шейн Розентал, Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Пэрэнпүрэв, газрын дарга нар, хэдэн сэтгүүлчдийн хамт мөнгө хулгайлсан хэрэгт сэжиглэгдэж хоригдов. Мөнгөө хямгадаж чаддаггүй унхиагүй хүүхний балгаар 20 орчим хүн хоёр цагийн турш хоригдож ажлаа алдлаа. Цаг наргүй ажилладаг сэтгүүүлчид бүтэн хоёр цагийн ажлаа алдсан гээд бод доо.

Төрийн ордны хамгаалалтын алба сэтгүүлчдийг саатуулж, Сүхбаатар дүүргээс хоёр цагдаа ирж нэгжлэг хийх гэтэл өнөөх хүүхний мөнгө нь ажил дээрээ байна гэж ажлын газраас нь утасдав. Төрийн ордонд хүний цүнх ухаж суудаг завтай сэтгүүлч байдаггүй гэдгийг н.Уянга мэдэж авах хэрэгтэй. Салан баавгай шиг барьсан тавьсанаа санадаггүй түүнээс болж сэтгүүлчдийн нэр хүнд ч уналаа. Телевизүүдийн их үдийн мэдээний цагаас хоцорсон зарим сэтгүүлчид Төрийн ордны хорих ангид хоригдсон тухайгаа дарга нартаа утсаар дуулгасан ч цаана нь ард түмэн мэдээллээс хоцорч байгааг н.Уянга та бодож үзээрэй.

Эх сурвалж: Өөр мэдээ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top