Бразил улс вакцинд нэг тэрбум доллар зарцуулна

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 11

Бразилын Засгийн газар коронавирусний эсрэг вакцин авахад зориулж 5.5 тэрбум реалыг баталжээ.

Тус улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээлснээр уг мөнгийг 50 сая тун вакцин үйлдвэрлэхэд зарцуулах аж. Мөн нэмэлтээр 100 сая тун Pfizer вакцин авахад уг мөнгийг зарцуулна.

Бразил улс коронавирусний шинэ омгуудын “лаборатори” болоод байгааг тус улсын ЭМЯ-наас мэдээлсэн.

Тус улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 25200 тохиолдол батлагдаж, нийт халдварын тоо 15 209 990 болжээ.

Дэлхий дахинд халдварын тоогоороо тэргүүлж байгаа таван орон нь АНУ, Энэтхэг, Бразил, Франц, Турк юм.

Дэлхий дахинд нийт халдварын тоо 159 сая давсан бол нас баралт 3.3 саяд хүрчээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(202.179.25.250) 2021 оны 05 сарын 11

Бразилийн хөл бөмбөг, эмэгтэй воллейбол зангарагтай даа.

0  |  0
Top