“Setsuka shop” сүлжээ дэлгүүрийн эхлэл тавигдлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 31

GSP компанийн захирал Г.Сувд-Эрдэнэ нөхөр Г.Шижирболдын хамт

Монгол эмэгтэйчүүдийн хэдийнээ танил болсон Вьетнамийн VEDETTE брэндийг Монголд нутагшуулсан анхдагч нь Г. Сувд-Эрдэнэ юм. Тэрээр анх авга ахынхаа хөрөнгө оруулалтын тусламжтайгаар хамтран энэхүү брэндийг Монголд оруулж ирэн, 8 жилийн өмнө бяцхан үрээ энгэртээ тэврэн, гоо сайхны маскаа үүрээд Бөмбөгөр худалдааны төвийн лангуунуудад байршуулан борлуулдаг байжээ.

Г. Сувд-Эрдэнэ нь 5 жилийн өмнөөс авга ахаасаа хөрөнгө оруулалтаа тусгаарлан нөхөртэйгээ хамтдаа ажиллаж эхэлжээ. Тухайн үед нөхөр нь төлөвлөлт, алсын харааг нь тодорхойлж эхнэр нь нарийн хэсэг рүү орж ажиллах мэтээр гар нийлэн ажилласаар эхлүүлж байсан бол өнөөдөр 27 ажилтантай, 2 нэрийн дэлгүүртэй, 300 гаруй салбараар гоо сайхны бүтээгдэхүүн борлуулж байна.

Одоо тэрээр ганц VEDETTE-гээс гадна VIETCOCO, REJOICE Солонгосын So natural, BeauuGreen, Angel`s liquid, Skinua Францийн Angel брэндүүдийг албан ёсны эрхтэйгээр Biore, Olay, Setsuka Brand, Gegee гэх мэт олон төрлийн брэндүүдийг оруулж ирээд байна. Тус байгууллага бүтээгдэхүүнээ оруулж ирэхийн өмнө 1-2 жилийн хугацаанд судалгаа хийдэг байна. Ингэхдээ Монгол хүний арьсанд тохирч байгаа эсэхийг маш сайн судладаг гэж байлаа.
 

Найман жилийн өмнө Г. Сувд-Эрдэнэ нь бээлийний компанитай гэрээ хийхээр Вьетнам улсыг зорьжээ. Ингэж явахдаа VEDETTE брэндийг олжээ. Тухайн үед Г. Сувд-Эрдэнэ бүсгүй нэг сартай жирэмсэн байсан ба охиноо төрүүлэхээс нэг сарын өмнө VEDETTE брэндийн шавар маскийг Монголд оруулж ирсэн байна.

Үүргэвчтэй маскнаас өнөөдрийн брэнд дэлгүүрээ нээсэн амжилт бол эхнэр нөхөр хоёр нэг нэгнийгээ нөхөж, маш сайн гар нийлэн ажилласны үр дүн гэж нээлтэнд ирсэн зочид хуучилж байлаа. Тэдний хамт олон Бурхан багшийн Их дүйчин өдрийг (2021.05.26) тохиолдуулан УИД-ын баруун талд байрлах Богд банктай барилгын 1 давхарт SETSUKA SHOP гоо сайхны нэрийн дэлгүүрээ нээлээ.

Тэрээр “Энэ брэнд миний том охинтой салшгүй холбоотой болохоор Сэц-Үжин охиныхоо нэрээр SETSUKA хэмээн дэлгүүрээ нэрлэсэн” гэлээ. Түүний нөхөр Г. Шижирболд нь хүнсний дэлгүүрүүд хүртэл уламжлалт байдлаас салж, гадны франчайзаар convenience store-ууд орж ирж байхад бид гоо сайхны категорчилсон convenience store сүлжээг Монголдоо Монгол брэндээр үүсгэх боломжтой гэлээ. Мөн шинээр нээгдэж буй дэлгүүрийн хувьд арьс, үс оношлогоог хийж тухайн үйлчлүүлэгчийн арьсны онцлогт  тохирсон үр дүн үзүүлэх бараа бүтээгдэхүүнийг санал болгодог онцлогтой юм.

Нийт талбай нь 20% зөвхөн WorkShop бараа туршиж, оношлогоо хийх хэсгийг гаргасан. Мөн үйлчлүүлэгчийн амрах хэсэг бас төлөвлөж өгсөн. Үйлчилгээний стандарт дэлгүүрийн зохион байгуулалт дээр онцгой анхааран гоо сайхны сүлжээ дэлгүүрийн стандарт бий болгохоор ажиллаж байна.

Энэхүү дэлгүүр нь анхны салбар болж олонд танигдах бөгөөд цаашлаад энэ ондоо багтаан дахин 2 салбар нээхээр төлөвлөж байна. Мөн цаашлаад Монгол орныг хамарсан сүлжээ дэлгүүр үүсгэх ажилдаа шамдан ороод байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ts(202.9.40.185) 2021 оны 10 сарын 20

sain baina amjilt

0  |  2
Засуул(202.179.26.87) 2021 оны 10 сарын 20

Ганзагын наймаа л байна ш дээ.

1  |  1
иргэн(202.9.46.33) 2021 оны 05 сарын 31

ӨӨРСДӨӨ ЮУ Ч ХИЙЖ ЧАДДАГҮЙ ҮХЭР МОНГОЛЧУУДАД САЙХАН МЭДЭЭ БАЙХ ДАА

3  |  0
Top