“Алтан Гранпри”-гийн аваргын шагнал 10 мянган ам.доллар

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 27

Чөлөөт бөхийн "Алтан Гранпри" шигшээ тэмцээн ирэх долдугаар сарын 8-11-ний өдөр Азербайжаны Баку хотноо болно. Тус тэмцээнд оролцох тамирчдын нэрсийг FILA зарлалаа. 37 орны бөх тус тэмцээнд оролцох эрхтэй болсон бөгөөд жагсаалтад нэр нь дурдагдаагүй энэ жилийн тивийн болон өмнөх жилийн дэлхийн аваргууд зодоглох юм байна. Бакугийн дэвжээнд хүч үзэх эрхтэй тамирчдын жагсаалтад манай 15 бөх багтжээ. Эрэгтэй тамирчдын 60 кг-ын жинд Э.Ням-Очир, Б.Нэмэхбаяр зодоглох бол 66 кг-ын жинд П.Өнөрбат, 74 кг-ын жинд М.Мэндсайхан, 96 кг-ын жинд Я.Алтантулга, Ч.Батчулуун, эмэгтэй тамирчдын 48 кг-ын жинд Ц.Энхжаргал, 51 кг-ын жинд Д.Отгонцэцэг, 55 кг-ын жинд Э.Сумъяа, Л.Хонгорзул, 63 кг-ын жинд О.Насанбурмаа, Ш.Түмэнцэцэг, 67 кг-ын жинд Б.Оюунсүрэн, 72 кг-ын О.Бурмаа, Б.Одончимэг нар өрсөлдөнө. Бакугийн "Алтан Гранпри"-гийн аваргууд 10 мянган ам.доллар, мөнгө, хүрэл медальтнууд 5000, 2000 ам.долларын шагналтай.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top