Нийгэм, эдийн засгийн хагас жилийн үзүүлэлтийг ирэх лхагва гарагт танилцуулна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 07 сарын 19

Үндэсний статистикийн хороо 2021 оны эхний хагас жилийн байдлаарх  нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг  өнөөдөр буюу долоодугаар сарын 19-нд танилцуулах товтой байсан нь, хойшилжээ.

Учир нь Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Үндэсний их баяр наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргасан бөгөөд долоодугаар сарын 16-ны ажлын өдрийг 24-ний өдөр шилжүүлж, 9 хоног амраах шийдвэрийг хэвээр үлдээсэн. Үүнтэй холбоотойгоор 2021 оны эхний улирлын байдлаар нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг 2021 оны долоодугаар сарын 21-нд 11.30 цагт Үндэсний статистикийн хорооны фэйсбүүк пэйж хуудсаар шууд дамжуулан хүргэхээр болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top