PWC: Дэлхийн эдийн засаг 2022 оны эхэн гэхэд цар тахлын өмнөх түвшинд очно

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 07 сарын 23

PWC байгууллагаас дэлхийн эдийн засаг энэ онд 5 хувиар өсөх төсөөллийг зарлалаа. Тус байгууллагын тооцоогоор 2021 оны сүүл эсвэл 2022 оны эхэн гэхэд дэлхийн эдийн засаг цар тахлын өмнөх түвшинд хүрэхээр байна.

Сануулахад, Азийн Хөгжлийн Банк  хөгжиж буй Ази тивийн энэ оны эдийн засгийн өсөлтийг өнгөрөгч дөрөвдүгээр сард 7.3 хувь гэж тооцож байсан бол коронавируст өвчлөлийн цар тахлын дахин дэгдэлт нь бүс нутгийн зарим орны эдийн засгийн сэргэлтийг удаашруулж байгааг харгалзан 7.2 хувь болгож бууруулсан. Харин 2022 оны өсөлтийн төлөв 5.3 хувь байсныг 5.4 хувь  болгож нэмэгдүүлсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top