Баян-Өлгий аймгаас ирүүлсэн 16 хүний шинжилгээнээс ДЕЛЬТА ВИРУС илэрчээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 08 сарын 20

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.08.20/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. 

Энэ үеэр тус яамны газрын дарга Л.Энхсайхан "Дельта вирусний тархалт нэг хувь байна уу, таван хувь байна уу, арван хувь байна уу хамаагүй. Хамгийн гол нь халдвар хамгаалалтын дэглэмээ сайн сахих хэрэгтэй. Баян-Өлгийгөөс ирсэн 20 шинжилгээний 16-аас нь дельта вирус илэрсэн. Үүнийг Солонгос улсын оношлуураар шинжилгээг хийж, оношийг гаргаж байна. Заавал хөл хорино, гэртээ бай гэж хэлэхгүйгээр хоёр жилийн хугацаанд эрүүл мэндийн салбар хангалттай урьдчилан сэргийлэх ажлаа хийсэн. Үүнийг дагаж мөрдөх нь зүйтэй юм. Хөдөө, хот ялгаагүй дельта хувилбар бий. Тиймээс олон хүн цуглах, найр наадмаар татгалзах хэрэгтэй байна" гэдгийг хэллээ.  

Top