Улсын хэмжээнд ХАЛДВАРААР 898 ХҮН нас бараад байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 08 сарын 22

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.08.22/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын 1780 тохиолдол шинээр бүртгэгджээ. Шинээр бүртгэгдсэн нийт халдварын тохиолдлын 534 нь Улаанбаатар хотод, 1245 нь орон нутагт бүртгэгдсэн байна. 

Харин халдвар авч, эмчлэгдэж байсан хоёр хүн нас баржээ. Ингэснээр Монгол Улсад коронавирусний халдвараар нас барсан иргэдийн 898 тоо боллоо. 

Тэгвэл өнгөрсөн хоногт халдвар авсан 1934 хүн эдгэрсэн бол нэн хүнд гэсэн оноштой 177 хүн хэвтэн эмчлүүлж байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

Top