Монголчууд минь М.Сондор охинд дахин нэг тусалъя!

2021 оны 08 сарын 24
Монголчууд маань "Цус төлжилгүйдлийн дутмаршил" оноштойгоор БНСУ-д эмчүүлж, чөмөг шилжүүлэн суулгах хагалгаанд орох гэж байгаа М.Сондор охиныг санаж байгаа биз ээ. Бяцхан охин сайхан сэтгэлт монголчуудынхаа сэтгэлийн хандиваар эмчилгээндээ орсон ч төлбөрийн дутуугаас болж чөмөг шилжүүлэн суулгах хагалгаанд орж чадахгүйд хүрээд байна. Түүний гэр бүлийн зүгээс дараах мэдээллийг өгч, ард түмнээсээ дахин сэтгэлийн хандив хүсэж байна.
 
Энэ тухайд "Өдөрт 3 халбага шөлнөөс өөр зүйл идэж чадахгүй,тасралтгүй дөрөв таваараа зэрэг зэрэг залгаатай эм тариандаа туйлдаа ортлоо ядарч, 40 хүртлээ халуурч сульдаж байгаа мөртлөө ээжтэйгээ ярихдаа санаа нь зовно гээд инээгээд юу ч болоогүй юм шиг ярих ухаалаг бяцхан үр минь.
 
Хаанаас нь гардаг юм гэмээр хүчээр маш өндөр тунатай химийн эмчилгээгээ амжилттай үргэлжлүүлж байгаа үрд минь хамгийн хэцүү нь ээжийгээ санах л байна гэнэ. Эвийдээ эвий ингэж хичээж байхад эмчилгээг нь төлбөрөө гүйцээж төлөхгүй бол зогсоож, чөмөг шилжүүлэн суулгах хагалгаанд оруулахгүй шийдвэр гараад байгаа учир та бүхнээс их бага гэлтгүй сэтгэлийн дэм хайрлаж Сондорт маань амьдрал хайрлаарай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.
Элэг нэгт монголчууд минь олон хүнд түгээгээд өгөөрэй" хэмээжээ.
 
Сэтгэлийн дэм багаддагүй юм. Монголчууд минь М.Сондор охинд дахин нэг тусалъя!
 
Хаан банк: Ээж Энхбаатарын Оюунцэцэг :
5108271622 /МNT/
5400618222 /USD/
 
Голомт банк: Ээж Энхбаатарын Оюунцэцэг: 1105190460 /MNT/
 
Төрийн банк: Ээж Энхбаатарын Оюунцэцэг:
384000134059 /MNT/
 
Холбогдох дугаар:
905319633239 ээж Оюунцэцэг
905525059432 аав Мягмарсүрэн
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top