Хүүхдийн шүднийг эмчлэх аян эхэллээ

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 26

Нийслэлийн шүд эрүү нүүрний төв сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэхтэй холбоотой зорилтот бүлэг болох 0-16 насны хүүхдүүдийн нүүр амны эмчилгээний нэг сарын аянг наймдугаар сарын 25-ны өдрөөс есдүгээр сарын 25 хүртэл долоо хоног бүрийн даваагаас пүрэв гарагт явуулахаар болсон байна.     

Иргэд хүүхдүүддээ Dentalcenter.mn  сайтаар цаг авч үйлчлүүлэх боломжтой аж. Мөн Нийслэлийн шүд эрүү нүүрний төв хуудасны чатанд хандах боломжтой ба 70112247 дугаарын утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top