Баян-Өлгий, Ховд, Говьсүмбэр, Дархан-Уул аймагт ХАЛДВАРЫН ӨВЧЛӨЛ өндөр байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 08 сарын 27

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.08.27/ 11:00 цагийн мэдээллээ өглөө. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа "Нийт бүртгэгдэж байгаа халдварын 72.5 хувь нь хөдөө, орон нутагт бүртгэгдэж байна. Үлдсэн хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдэж байна. Баян-Өлгий, Ховд, Говьсүмбэр, Дархан-Уул аймагт өвчлөлийн түвшин хамгийн өндөр байна. Өөрөөр хэлбэл, 10000 хүн амд 100-аас дээш тохиолдол бүртгэгдэж байна. Баян-Өлгий аймагт сүүлийн 14 аймагт халдвар хамгийн өндөр бүртгэгдэж байсан бол одоо Ховд аймагт халдвар эрс нэмэгдэж байна. Он гарснаас хойш дельта хувилбар илрүүлэх 951 сорьцонд шинжилгээ хийхэд 24.8 хувь нь эерэг гарсан байна" гэв. 

Top