24 ЦАГТ: Халдварын 2289 тохиолдол бүртгэгдэж, ДӨРВӨН ХҮН нас барлаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 08 сарын 27

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.08.27/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын 2289 тохиолдол шинээр бүртгэгджээ. Шинээр бүртгэгдсэн нийт халдварын тохиолдлын 632 нь Улаанбаатар хотод,  1657 нь орон нутагт бүртгэгдсэн байна. 

Харин халдвар авч, эмчлэгдэж байсан дөрвөн хүн нас баржээ. Ингэснээр Монгол Улсад коронавирусний халдвараар нас барсан иргэдийн тоо 923 боллоо. 

Тэгвэл өнгөрсөн хоногт халдвар авсан 1521 хүн эдгэрсэн бол нэн хүнд гэсэн оноштой 197 хүн хэвтэн эмчлүүлж байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

Top