ЭМЯ: Дельта вирусний тархалт нэмэгдэж вакцины үр нөлөө буурч эхэлжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 08 сарын 27

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2021.08.27/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Монгол Улсад дөрвөн төрлийн вакциныг оруулж ирсэн. Харин 34500 хүнийг хамруулсан санамсаргүй түүврийн аргаар судалгаа хийхэд вакцины үр нөлөө халдвараас сэргийлэлт нэг тунтай хүнд 33 хувь, хоёр тунтай хүнд 72 хувьд нь халдвараас сэргийлнэ гэж гарчээ. Тэгвэл нас баралт нэг тунтай хүнд 51 хувь, хоёр тунтай хүнд 92 хувь хамгаалдаг болох нь батлагдсан байна. Гэхдээ дельта вирусний тархалт гарч ирж байгаа болохоор вакцины үр нөлөө буурах магадлалтай гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

ШУУД ДАМЖУУЛАЛТ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
za buraad l(202.55.191.130) 2021 оны 08 сарын 28

shal hudalaa ogt darhlaa togtohgui bna.. 2 tundaa hamaaragdsan hujaa vaktsintai hvmvvs ih ovdoj bna..

2  |  0
Top