Угаар мэдрэгчээ тогтмол шалгацгаая!

2021 оны 08 сарын 28

Цаг агаар хүйтэрч галлагааны улирал эхлэж байгаа тул угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн хэвийн ажиллагааг шалгаарай. Эвдэрсэн, ажиллахгүй, угаарын хий мэдрэгч төхөөрөмж байхгүй бол худалдааны төвүүдээс худалдан авч болзошгүй эрсдэлээс хайртай дотны хүмүүсээ урьдчилан сэргийлээрэй.

Улаан гэрэл: Угаарын хийн аюултай түвшин илэрсэн тохиолдолд улаан гэрэл анивчиж дохиолол дуугарна. АНХААРУУЛГА: Энэхүү дохиолол нь танай гэр байшинд угаарын хийн хуримтлагдаж угаартах эрсдэл үүсч байгааг илтгэнэ. 

Ногоон гэрэл: 30 секунд тутамд анивчвал уг төхөөрөмж зөв ажиллаж байгааг илтгэнэ.

Шар гэрэл: Мэдрэгч гэмтэлтэй үед шар өнгийн гэрэл анивчиж дохиолол дуугарна.

Эх сурвалж: Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top