ХӨСҮТ: Өнгөрсөн хоногт 3392 хүн эдгэрчээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 09 сарын 08

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын 3677 тохиолдол шинээр батлагджээ. Үүний 1469 тохиолдол нь Улаанбаатар хотод, 2208 тохиолдол нь хөдөө, орон нутагт бүртгэгджээ. 

Харин халдвар авч, эмчлэгдэж байсан 61-ээс дээш насны архаг хууч өвчтэй зургаан хүн нас барсан байна. 

Тэгвэл өнгөрсөн хоногт 3392 хүн эдгэрсэн бол маш хүнд гэсэн оноштой 276 хүн хэвтэн эмчлүүлж байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top