Аварга Бат-Эрдэнэ, Гавьяат Жавхлан нар ганзага нийлэв

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 28

Үндэсний бөхийн босоо аварга Б.Бат-Эрдэнийг анх улс төрд хөл тавихад манайхан эвэртэй туулай үзсэн юм шиг гайхан "Бөхөө барилдаж байвал барав" гэх мэтээр ярьж байсан удаатай. Эхний дөрвөн жилдээ үнэхээр л шавар арслан шиг бэлэгдлийн маягтай суудаг байсан бол  цаг хугацаа өнгөрөхийн хэрээр  “Урт нэртэй” хуулийг өргөн барьж дараа нь түүнийгээ хамгаалах гээд ангийнхаа нөхдийн халдварыг авсан уу хуц уль, нохой гахай зэргийг хээвнэгхэн хэлчихдэг болоод байгаа.  Аварга гишүүн маань тун удахгүй Бурхан Халдунд гарч эх орон элгэн түмнийхээ төлөө тангараг өргөх гэнэ. Эх үрсийн баяраар гавъяат С.Жавхлан төв талбайд тоглолтоо хийж элгэн түмэндээ тулгат галаа дээдлэхийг захисан юм.  Тэрээр саяхан Архангайд тоглолтоо хийгээд ирсэн бол Аваргатай хамт Бурхан Халдунаа гаран тангараг өргөн, зулаа хөөргөх гэнэ. Хажуугаар нь аварга тойргийнхоо сонгогчдод С.Жавхлангийн тоглолтыг үнэгүй үзүүлнэ гэдэг чинь ирэх сонгуулийн пиараа хийж байгаа хэрэг. Аварга энэ байдлаараа улс төрд айхавтар гаршиж байгаа бололтой. Гавъяат Жавхлан Аварга Бат-Эрдэнэ хоёрын газар шороо, монгол түмнээ гэсэн сэтгэл алган дээр тавьсан юм шиг ил байдаг болохоор тэд ганзага нийлээд хол явах биз ээ.  

Б.Эрдэнэ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top