Замын-Үүдийн ДЦС хэвийн ажиллаж эхэлжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 10 сарын 02

2015 онд баригдаж дууссанаасаа хойш зургаан жилийн турш ашиглалтгүй гацсан Замын-Үүдийн Дулааны станцыг ашиглалтад оруулах үүрэг даалгаврыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн хавар Дорноговь аймагт албан томилолтоор ажиллах үеэрээ өгч, холбогдох Ажлын хэсэг байгуулсан.

Улмаар станцын туршилт тохируулга хийх болон хэвийн ажиллуулахад шаардлагатай санхүүжилтийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс шийдвэрлүүлж, удаа дараа биечлэн газар дээр очиж ажлын явцыг шалгаж байсан юм.

Санхүүжилтийн хүрээнд Дулааны станцын туршилт тохируулгын ажлууд хийгдэж, "Замын-Үүд” чөлөөт бүсэд дулаан дамжуулах 5 төв, Замын-Үүд суманд дулаан дахин дамжуулах 7 шугам хоолойг холбосноор Дулааны цахилгаан станц хэвийн ажиллаж эхэлжээ.

Тус Дулааны станц бүрэн хүчин чадлаараа ажиллавал “Замын-Үүд” чөлөөт бүсийг дулаан, цахилгаан, цэвэр усаар хангаад зогсохгүй Замын-Үүд сумын айл өрх, аж ахуйн нэгжүүдийг бүрэн хангах юм.

Одоогоор Замын-Үүд сумын нийт хэрэглэгчдийн 50 хувийг дулаанаар хангаж эхэлсэн бөгөөд үлдсэн айлуудыг дулаанд холбох ажил үргэлжилж байна гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.191.59) 2021 оны 10 сарын 02

Гарчигаа ч зөв тавьчихгүй дээ. Ус халаах хэдэн зуух байснаа л ажилд оруулсан юм биш үү? ”Дулааны станцын туршилт тохируулгын ажлууд хийгдэж, Дулааны цахилгаан станц хэвийн ажиллаж эхэлжээ” гэж бичсэн хүн энэ хоёрын ялгааг мэддэггүй бололтой.

0  |  0
Халаалт бол ирээгүй (192.82.82.176) 2021 оны 10 сарын 02

Халаалт байхгүй шд ам ажил нь хэд хоногоор зөрөх ёстой бэ

0  |  0
Их(103.57.95.167) 2021 оны 10 сарын 02

Бас л шинэ технологийн зуух тавьсангүй дээ. Хятадын утаа 98 % багасгах зуух тавьчихад яадаг байнаа.Утаа л арилгах шдэ

0  |  0
Top