24 ЦАГТ: Ковидын 2237 шинэ тохиолдол илэрч, 15 хүн нас барлаа

2021 оны 10 сарын 07

Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээлэлийг хүргэе.

(2021.10.07)


Сүүлийн 24 цагт Ковид-19 халдварын 2237 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол 6500 хүн эдгэрчээ.

Мөн хугацаанд архаг хууч өвчтэй, ковид хавсарсан 15 /11 эмэгтэй, 4 эрэгтэй/ хүн нас барсан байна. Талийгаачдын ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье.

Насны бүлгээр нь авч үзвэл

  • 21-40 настай-1
  • 61-80 настай-9
  • 80-аас дээш настай-8

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал

  • Улаанбаатарт - 1107
  • Орон нутагт - 1130

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 22.110, гэрийн хяналтанд 57.064 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 3962 нь хүүхэд, 1518 нь жирэмсэн эх.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдал
 

  • Хөнгөн-13.006
  • Хүндэвтэр-6721
  • Хүнд-2051
  • Маш хүнд-332

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top