Дархлаажуулалтын цэгийг гар утаснаасаа харах боломжтой боллоо

2021 оны 10 сарын 08

Нэгдсэн шуурхай штабын Мэдээлэл, технологийн багаас коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын цэгүүдийн байршил, 24 цаг болон уртасгасан цагаар ажиллаж буй эмийн сангийн хаяг, байршлыг орон зайн дүн шинжилгээний системд байршууллаа.

Ингэснээр иргэд гар утаснаасаа өөрт ойр байрлаж байгаа дархлаажуулалтын цэгийн байршил, хаяг, очих газрын маршрутаа төлөвлөх боломжтой болжээ. Мөн 24 цаг болон уртасгасан цагаар ажиллах эмийн сангийн байршил, хаяг, холбогдох утасны дугаар зэрэг мэдээллийг харах боломжтой.

Та уг аппликэйшнд хандаж хэрэгцээт мэдээллээ авахыг хүсвэл arcg.is/1zaHya холбоос линкээр болон QR кодыг уншуулан нэвтрэх юм.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top