Өсвөрийн Үндэсний бөхийн аварга шалгаруулах 450 бөхийн барилдаан болно

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 29

 

Монгол Улсын Ерөнхий Сайд С.Батболдын ивээл дор зохион байгуулагдаж байгаа “Аварга Хадбаатар” сангийн нэрэмжит өсвөр үеийн аварга шалгаруулах үндэсний бөхийн шигшээ барилдаан ирэх сарын нэгнээс тавны хооронд зохион байгуулагдах гэж байна. Энэхүү барилдаанд 21 аймаг, есөн дүүргийн нийт 450 өсвөрийн бөхчүүд барилдах бөгөөд нэг аймгаас 15 шилдэг бөх оролцох аж. Уг наадам нь Монгол үндэсний бөхийн залуу халааг бэлтгэх, үнэнч шударгаар сум, аймаг, улсын цолонд хүрч болохыг харуулах, бөхийн ногоон дэвжээг шударга өрсөлдөөний талбар болгон олон нийтэд таниулах гол зорилготой юм. Мөн бүх оролцож байгаа өсвөрийн үндэсний бөхчүүдэд  бэлэглэхээр 450 зодог шуудаг оёулсан байна.  

 

Д.Яруу

Zindaa.mn Үндэсний бөхийн барилдаан

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top